Э.Халиунболд Иранд уралдана

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Э.Халиунболд Иранд уралдана

Мотоциклийн бартаат замын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь гараанд оролцохоор манай шилдэг тамирчин, ОУХМ Э.Халиунболд Иран улсыг зорилоо. Азийн аваргын гурав дахь гараа энэ сарын 8-нд Ираны нийслэл Тегеран хотноо болох бөгөөд манай тамирчнаас гадна Филиппин, Япон, Тайланд, Индонез, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират, Шри Ланка, БНХАУ болон Энэтхэгийн тамирчид оролцох юм.

Азийн аваргын алт, мөнгөн медальт Э.Халиунболд тэмцээний хоёр гарааны дараах байдлаар Японы тамирчин Томоюүки Сүзүкитэй адил 92 оноотой нийлбэр дүнгээр тэргүүлж буй.

2010 оны Азийн аваргын дөрөв дэх буюу сүүлийн гараа ирэх арваннэгдүгээр сард Саудын Арабт болж, ялагч тодорно.

Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж