Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Боксын ОДАШТ эхэллээ

Дэлхийн оюутны боксын аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээн Спортын төв ордонд эхэллээ. Монголын оюутны спортын холбооноос зохион байгуулж буй тус тэмцээнд манай улсаас гадна ОХУ, Словак, Голланд, Казахстан, Тайвань, Турк, Коста Рика, Тайланд, Молдав, Литва, Украйн, Польш, Чех, Беларусь улсын баг тамирчид өрсөлдөж байна.

Монголын баг тамирчдын тухайд ахлах дасгалжуулагч Д.Банди, мөн дасгалжуулагч Д.Ганзориг, Д.Батсүрэн нараар ахлуулсан дэлхийд чансаагаараа тэргүүлж буй, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга П.Сэрдамба /49 кг/, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт /52 кг/, оуютны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Э.Идэрхүү /56 кг/, Д.Отгондалай /60 кг/, Б.Түвшинбат /64 кг/, Д.Шинэтулга /69 кг/, Шинэбаяр /75 кг/, С.Эрдэнэбаяр /81 кг/, Г.Эрболат /-91 кг/, Д.Идэрбат /+91 кг/ нар хүч үзэх юм.

Өнөөдрийн хувьд манай тамирчдаас 64
кг-ийн жинд Б.Түвшинбат, 75 кг-ийн жинд Н.Шинэбаяр, 81 кг –ийн жинд
С.Эрдэнэбаяр нар эхний тулаанаа хийнэ. Оюутны боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтууд өнөөдрөөс эхлэн 8-ныг дуустал өдөр бүр 15.00 цагаас, харин 9, 10-нд хагас шигшээ, шигшээ тоглолтууд 13.00 цагаас эхлэн үргэлжлэх юм. Харин нээлтийн ажиллагаа өнөөдөр 18.00 цагаас Спортын төв ордонд болохыг дашрамд дуулгая.

Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж