Бельги улсын иргэн ихэр хоёр өндөр настан өнгөрөгч бямба гаригаас эхлэн 100 насалсан дэлхийн хамгийн өндөр настай ихрүүд болж, Бельгийн өндөр настангуудын нэгэн байранд төрсөн өдрийн баяраа тэмдэглэж, оргилуун дарс буудуулж, амтад бялуугаа хуваан иджээ.
Gabrielle Vaudremer болон Marie Hendrix хоёр бямба гаригаас эхлэн Гиннессийн аваргын номонд орсон дэлхийн хамгийн өндөр настай ихрүүд болсон байна.
Ихрүүдийн төрсөн өдрийн баярт 150-200 орчим зочид хүрэлцэн ирснээс тэдний дотор ихрүүдийн хамаатан садан 28 хүн байсан аж. Ихрүүд оргилуун дарс ууж, их баяр баясгалантай байжээ. Хотын дарга ихрүүдэд нөмрөг алчуур, байр, баглаа цэцгийн бэлэг өргөн барьсан байна.
Тэд 1910 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Францад төрсөн бөгөөд аав, ээж нь Бельги улсад шилжин ирж, суурьшсан ажээ.
Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг
Бэлтгэсэн Д.Пунцаг