Улирлын өмнөх тоглолтууд эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Улирлын өмнөх тоглолтууд эхэллээ

Их Британийн сагсан бөмбөгийн хөгжөөн дэмжигчид Коби Брайнт болон түүний багийг харах хувьтай байлаа. NBA Европоор өөрийн хүрээг тэлэх бодлогын дагуу сүүлийн жилүүдэд улирлын өмнөх албан бус тоглолтыг тогтмол Европын зарим нэг улсуудад хийж байгаа юм.

Энэ жилийн хувьд анхны нь Лондон хотод “Лейкерс” болон “Тимбервулвес” багуудын хоорондын тоглолт болж таарлаа.

Хэдийгээр Коби Брайнт бэртэлтэй байсан ч энэ тоглолтыг үзэхээр цугласан хөгжөөн дэмжигчдийг хүндэтгэж, зургаан минут орчим талбайд тогложээ. Түүний багаас Андрью Байнум, Люк Уолтен нар бэртлийн улмаас энэ тоглолтонд оролцсонгүй.

Гэвч залуу бүрэлдэхүүнтэй “Миннесота Тимбервулвес” баг энэ удаагийн тоглолтонд илт илүүрхлээ. Миннесотагийн өмсгөлтэй анхны тоглолтоо хийж байгаа Майкл Бийсли 21 оноо авч, багаа тэргүүлснээр үндсэн цагт 111:92 харьцаатай хожиж, шинэ улирлын албан бус анхны хожлоо авлаа.

О2 Аренад дүүрэн цугларсан үзэгчид тоглолтын хоёрдугаар хагаст “Коби Коби Коби” хэмээн дуу нэгтэйгээр дуугарч, шигшээ тоглолтын шилдэг тоглогчийг талбайд харахыг хүссэн ч бэртэл нь хүнд байсан учраас гараагүй юм. Тоглолтын дараачаар Фил Жэксон “Бид уг нь хоёр үе тоглох төлөвлөгөөтэй байсан ч ганц л үе тоглох боломж байлаа” гэжээ.

Рон Артэст, По Газол, Дерек Фишер нар хөгжөөн дэмжигчдийн талархал, дэмжлэгийг ихээр авч байсан ч тэд мөн л 15 минутаас хэтрээгүй юм.

Миннесотагийн бас нэгэн шинэ тоглогч Мартелл Уэбстер 24 оноо авч, багаа тэргүүлсэн байна.

Фил Жэксон өөрийн туслах байсан Рамбисын удирдаж байгаа залуу багийн талаар тэд үнэхээр сайн байна, бэлтгэл сайн байна гэжээ.

Score Studio   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж