Кэвин Дэвис анх удаа шигшээ багтаа

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Кэвин Дэвис анх удаа шигшээ багтаа

Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний урьдчилсан сорилго тоглолтыг Английн шигшээ багийнхан Монтэнегро улсын багтаа үргэлжлүүлэн хийх билээ.10-р сарын 12 өдөр Лондонгийн Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд болох тоглолтын өмнө Английн шигшээн дасгалжуулагч дасгалжуулагч Фабио Каппэло Болтон довтлогч Кэвин Дэвисийг “Гурван арслангийн” шигшээд дуудсан байна. Өдгөө 33 настай ахмад довтлогч шигшээдээ дуудагдсан хөлбөмбөгийн эх орон Английн шигшээ багийн түүхэнд дээрээсээ 2-рт орхоор  үзүүлэлт болж байна.1873 онд 41 настай довтлогч Английн шигшээд анх удаа дуудагдсан тохиолдол гарч байжээ. Гэмтэлтэй байсан хамгаалагч Рио Фэрдинанд, Жонн Тэрри нар эргэн ирж төвийн хамгаалалтын шугамыг бүрдүүлэх бол, Ливэрпүүлийн Жо Коул, Тоттэнхамын Аарон Лэннон, Том Хадлэстоне, хаалагч Роберт Грийн нар шигшээдээ эргэн дуудагдсан байна.Харин Тео Уолкот, Бобби Замора, Фрэнк Лампард болон Габриэл Агбонлахор нар гэмтэлтэй учир тоглолтонд оролцохгүй харин Жэймс Милнэр торгуулын улмаас 10-р сарын 12 өдөр болох тоглолтыг өнжих болжээ.

10-р сарын 12-ны өдөр Монтэнегро улсын шигшээ багийн эсрэг тоглох бүрэлдхүүн

Хаалгач
Бэн Фостэр, Робэрт Грийн, Жое Харт

Хамгаалагч
Эшли Коул, Филл Жагелка, Глэн Жонсон, Рио Фэрдинанд, Жолеон Лескот, Жонн Тэрри, Стивэн Варнок

Хагас хамгаалагч
Гарэт Барри, Жое Коул, Стивэн Жэррард, Том Хадлэстоне, Адам Жонсон, Аарон Лэннон, Жэк Уилшэр, Шон Райт Флэппс, Эшли Яанг

Довтлогч
Даррэн Бэнт, Петр Крауч, Кэвин Дэвис, Уэйн Рүүни

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж