“МАК”-ын босс МАН-д үнэнч

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

“МАК”-ын босс МАН-д үнэнч

Монголын бизнесийн акулуудын хөвгүүд бизнест бус улс төрд гол дүр бүтээх сонирхолтой байдаг нь ердийн үзэгдэл болжээ. Тэдний дундаас далд юм шиг хэрнээ ихээхэн хурдтай улстөржиж яваа эрхэм бол “МАК” компанийн захирал О.Нямтайширын хүү, “МАК”-ийн дэд ерөнхийлөгч Н.Номтойбаяр. Гадаадад хоёр ч дээд сургууль төгсч, чамгүй боловсрол эзэмшсэн гэх энэ залуу МАН-ын залуу журамт цэргүүдийн нэг. Болоогүй МАН-ын Бага хурлын гишүүн, намын дэргэдэх НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн гээд намаараа овоглосон хэд хэдэн сэтэртэй.

Сүүлийн үед Дорнод аймгийнханд тал тохой татах болсон Н.Номтойбаяр Дорнодын оюутан залуучуудын нэгдсэн холбоо, Дорнодын нутгийн зөвлөлийнхөнтэй сүрхий сүжирч, цасны баяр, сагсны тэмцээн гээд Дорнодынхныг элдэв аргаар цуглуулж, ивээн тэтгэх болсон нь залуу улстөрчийн алсаа бодсоных биз ээ. НАМЗХ-ны Дорнод аймаг дахь салбар холбоог нь удирддаг, залуу ноёнтон өнгөрсөн шинэ жилээр өнөөх алдарт “Алтан сарнай” нэртэй ёолкыг Дорнодод зохион байгуулсан гэж байгаа.

Ямартай ч экс ерөнхийлөгч Н.Энхбаяр “МАН-ын залуучуудын байгууллагаас зохион байгуулсан жагсаалыг МАК-ийн О.Нямтайширын хүү Н.Номтойбаяр гэдэг залуу голлон удирдсан” хэмээн хэвлэлээр нэг ярьсныг бодоход энэ залуу  улстөрд их л хүчтэй татагдаж байгаа бололтой.

Б.Ирмүүн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж