Европчууд нэр төрөө хамгааллаа

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Европчууд нэр төрөө хамгааллаа

Мэргэжлийн гольфын шилдгүүдийн дунд хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг гольфын Ryder Cup тэмцээн Уейлсийн Сэлтик Манор гольфын талбайд үргэлжилж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зохион байгуулалт тун өндөр хэмжээнд байсан боловч цаг агаарын таагүй байдал тэмцээнийг товлосон хугацаанд дуусгаж чадахааргүй байдалд хүргэсэн юм. Ням гаригт тэмцээн өндөрлөж, дүнгээ гаргах ёстой байсан боловч хүчтэй аадар бороо орж, өчигдөр 38 дахь удаагийн Ryder Cup-ын тэмцээний аварга баг тодорлоо. Энэ нь тэмцээний түүхэнд анх удаа тохиолдсон юм.
Эхний өдрүүдэд багуудын дунд Форбол, Форсом төрлийн тэмцээнүүд зохиогдож Европын баг өрсөлдөгч багаа  бүтэн гурван онооны илүүтэй буюу 9.5:6.5 харьцаатай илүүрхэж байлаа. 1993 оноос хойш эсрэг багийн талбайд ялалт байгуулаагүй байгаа Нэгдсэн улсын шигшээ багийн хувьд энэ жил түрүүлнэ гэсэн зорилттой ирсэн ч хоёр өдрийн дараа бүтэн гурван онооны дутуу байсан нь асуудал байлаа. Гэхдээ тэд ганцаарчилсан төрөлд тун сайн тоглож, долоон оноо авсан ч энэ нь 1993 оны амжилтанд хүрэхгүй үзүүлэлт болсон юм. Нийлбэр дүнгээр 14.5 -:13.5 харьцаатай Европчууд Райдерийн цомыг өөрийн тивдээ далайн чанадаас ирсэн залууст алдсангүй. Тэд найм дахь удаагаа цомын эзэд болжээ. Тэмцээнийг зохион байгуулагчид, ивээн тэтгэгчид болон телевизийн зар сурталчилгаанаас олон сая ам.долларын ашиг олдог боловч түрүүлсэн баг уламжлал ёсоор ямар нэгэн мөнгөн шагнал хүртсэнгүй.Зөвхөн нэр төрөө хамгаалан үлдсэн байна. Энэ бол Райдэр цомын тэмцээний нэг онцлог юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж