Rangers Федотенкотой гэрээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Rangers Федотенкотой гэрээ хийлээ

Хойд Америкийн Үндэсний хоккейн лиг нь шүүгчдийн холбоотой дөрвөн жилийн гэрээ байгуулсан таатай мэдээлэл гарч байх энэ үер тус лигийн дорнод бүсийн гол анхаарлын төвд байдаг багуудын нэг “Рейнжерс” хүчээ зузаатгасан байна.

Чөлөөт агент довтлогч Руслан Федотенкотой “Рейнжерс”-ийн удирдлага нэг жилийн гэрээ байгуулсан хийсэн талаар АР агентлаг даваа гаригт мэдээлжээ.

Өдгө 31 настай зүүн жигүүрийн довтлогч улирлын өмнөх тоглолтуудад нэг гоол, таван оновчтой дамжуулалт хийсэн нь “Рейнжерс”-ийн хамгийн өндөр үзүүлэлт болсон учраас тус баг авч үлдэхээр шийджээ.

Федотенко өмнө нь “Тампа Бей Лайтинг” багт байхдаа Стэнлийн цомыг хүртэж байсан учраас, плейо-ффт харьцангуй туршлагатай тоглогчдын тоонд зүй ёоор багтана. Гэвч плей-оффт багтах шаардлага “Рейнжерс”-т тулгараад байгаа юм.

Өнгөрсөн жил тэд плей-оффын гадна үлдсэн бол сүүлийн таван жилд ердөө хоёрхон удаад л бүсийн хагас шигшээд үлдэж байжээ. Нэн тэргүүнд “Рейнжерс”-ийг плей-оффт авчрах тоглогч хэрэгтэй.

Федотенко өнгөрсөн улиралд “Питсбург”-ийн бүрэлдэхүүнд багтаж тоглон, 11 гоол, 30 оновчтой дамжуулалтыг 80 тоглолтонд хийжээ. Тэрбээр нийт есөн жилийг NHL-д өнгөрүүлэхдээ Филадельфиа, Нью-Йорк Айландерс, Тампа Бэй, Питсбург гэсэн багуудад хүчин зүтгэж, нийтдээ 150 гоол оруулж байжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж