М.Нара найз залуугаасаа салсан уу?

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

М.Нара найз залуугаасаа салсан уу?

Шар хэвлэлийн “од” болоод буй дуучин М.Нара хаа ч явсан илэн далангүй яриа өрнүүлж, ил задгай хувцасладаг нь олны анхаарлыг татаж байдаг. Тийм дээ ч шар хэвлэлийн “од” болдог биз. Тэрбээр одоогоор Япон улсад сурч байгаа бөгөөд амралтаараа эх орондоо ирдэг. Дуучин бүсгүй өнгөрсөн онд “Шинэ үе” продакшны залуу жүжигчин Батуушкатай болзож, нэг хэсэг хамт амьдарч байсан юм. Харин залуу хосуудыг сүүлийн үед салсан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдах болж. Магадгүй М.Нара Японд, найз залуу Батуушка нь Энэтхэгт  сурч байгаа болохоор тэднийг салсан гэж ойлгосон бололтой. Гэвч үнэн хэрэгтээ тэд салаагүй гэнэ. Энэ талаар дуучин М.Нара “Биднийг бас хэн нь салгачихав, Батуушка бид хоёр салаагүй. Бид хоёр хол байгаа ч энэ нь салсан гэсэн үг биш шүү дээ. Батуушка хол байгаа болохоор жаахан хэцүү л байдаг. Гэсэн ч бид хоёр салахгүй” гэв.

М.Анир  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж