“Миний сэтгэлийн илгээмж” захидлын аян зарлалаа

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

“Миний сэтгэлийн илгээмж” захидлын аян зарлалаа

Та дотны хэн нэгэндээ талархал илэрхийлж, сэтгэлийн үгээ хэлэхийг хүсч байгаа бол “Монголын эко зохистой хөгжлийн холбоо”-ноос зарлаж буй  “Миний сэтгэлийн илгээмж” захидлын аянд оролцоорой.

Захидалд тавигдах шаардлага:

• Arial фондоор 13 нас хүртэл 300-аас илүүгүй,18 нас хүртэл 500-аас илүүгүй үгтэй, 18 аас дээш 1000 илүүгүй-аас үгтэй байна.

• Захидлын доод хэсэгт зориулан бичсэн хүний тухай товч танилцуулга байна.

• Захидал бичигч өөрийнхөө тухай товч танилцуулга холбоо барих хаяг, утасны дугаар, и-майл хаягаа бичнэ. 

Тус аянд оролцогчдын илгээсэн захиа бүрийг олон нийтийн сайтуудад байршуулахаас гадна ирсэн захидлуудаас 99-н шилдгийг шалгаруулж  эмхэтгэн,  “Чин сэтгэлийн ном” нэртэйгээр ном болгон хэвлэх аж. Шилдэг 99 захидлын эзэнд “Чин сэтгэлийн ном” бэлэг болгон дурсгана. 

Уг номын борлуулалтын бүх орлогыг “Эко хөгжлийн сан“-д байршуулан ногоон бүтээн байгуулалт болон хүүхэд залууст экологийн бодит боловсрол олгоход  зориулна.
Захидлыг Ногоон эвсэл мэдээллийн танхим болон “Тэндоү төв”-ийн байранд ирэх арваннэгдүгээр сарын 4 хүртэл хүлээн авах юм.

 Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж