Анжелина дахиад хүүхэд үрчилж авна

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Анжелина дахиад хүүхэд үрчилж авна

Холливудын хамгийн өгөөмөр, нинжин сэтгэлтэй хосууд гэгддэг Brad Pitt, Angelina Jolie нар дахиад хүүхэд үрчилж авахаар шийдсэн бололтой. 2010 онд Гаитид болсон хүчтэй газар хөдлөлт дэлхий нийтийг цочроож, олон зуун мянган хүн гэр оронгүй болж, хүүхэд багачууд өнчирч хоцорсон билээ. Энэ аймшигт үзэгдлийн бас нэгэн хохирогч болсон дөрвөн настай Leah хэмээх Гаити охиныг Brangelina үрчилж авах бодолтой байгаа гэнэ. Brad, Angie нар өөрсдийн гэсэн гурван хүүхэдтэй, мөн үрчилж авсан гурав гээд зургаан хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл. Angelina анх 2010 оны хоёрдугаар сард буюу аймшигт газар хөдлөлтөөс хойш нэг сарын дараа Leah охинтой уулзсан юм. Түүнийг үрчилж авах асуудал энэ оны сүүлээр хууль журмын дагуу бүрэн шийдэгдэх бөгөөд тэрнээс өмнө бяцхан охин ирээдүйн эцэг, эхийнхээ гэрт зочилж, тэдний хүүхдүүдтэй танилцах гэнэ. Энэ талаар тэдний ойр дотны эх сурвалж “Angelina-гийн хуульч, өмгөөлөгчид ажилдаа хэдийнэ орсон. Тэгэхээр Leah охин тун удахгүй Америкт ирж, тэдэнтэй хэсэг хугацаанд хамт байх юм. Энэ бол байх ёстой зарчим. Тэгж байж Leah охин Америкт хэрхэн дасан зохицохыг харна. Улаан загалмай нийгэмлэг тэргүүтэй маш олон ажиглагчид Angelina-гийн байдлыг хянаж, нягталж байгаа” хэмээн ярьжээ. Хэрэв Leah охин Америкт очоод ирээдүйн гэр бүлтэйгээ тайван, халуун дулаан уур амьсгал дунд байж чадвал хосууд тун удахгүй бяцхан охинг үрчилж авах гэнэ. Ерөнхийдөө хуулийн асуудал шийдэгдэх эцсийн шатандаа байгаа аж.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж