Төсвийн хуулиар нийгмийн даатгалыг үгүй хийх үү

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Төсвийн хуулиар нийгмийн даатгалыг үгүй хийх үү

“Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 2011 оны төс­вийн тухай хуулийн төсөл нь Нийгмийн даатгалыг нэгмөсөн үгүй хийх агуулгатай болжээ” гэж Монголын үйлдвэрчний эв­лэлийн холбоо /МҮЭХ/-ноос өчигдөр мэдэгдлээ. Учир нь Нийгмийн даатгалын үйл ажиллагааны болон хө­рөнгө оруулалтын зардлыг нийгмийн даатгалын сангийн орлогоос санжүүлдэг. Гэтэл ирэх оны төсвийн төслөөр олон жилийн турш мөрдөж ир­сэн дээрх зарчмыг өөр­чилж, төсвийн хөрөнгөөр сан­жүүлдэг болох тухай заалт оруулжээ. Ингэснээрээ Зас­гийн газар хэд хэдэн хуулийг зөрчиж байна гэж тэд үзэж байна. Тухайлбал, Нийгмийн даатгалын байгууллагын бие даа­сан байдлыг хангахын тулд “Өөрийгөө санхүүжүүлэх зарчим баримтална” гэсэн заалт Нийгмийн даатгалын тухай хуульд байдаг. Төс­вөөс санхүүждэг болвол хам­гийн эхэнд энэ зарчим алдаг­дах юм байна. Түүнчлэн Нийг­мийн даатгалын сангийн бие даасан байдлыг хангах, хөг­жил, шинэчлэлийн та­лаар УИХ, Засгийн газраас дэв­шүүлсэн зорилтуудтай ч зөрчилдөж байгааг тэд он­цол­лоо. Уг нь Нийгмийн даат­галын үйл ажиллагаатай хол­боотой ямар ч шийдвэрийг гур­ван талын төлөөллөөс бүрд­дэг Нийгмийн даатгалын Үн­дэсний зөвлөл /НДҮЗ/-өөр хэлэлцэж байж гаргах учир­тай. Гэвч Засгийн газар энэ удаад дур мэдэн нэлээд ноц­той шийдвэр гаргасныг ил болголоо. Ямартай ч, Нийгмийн даатгалын сан­гийн үйл ажиллагаа, менеж­мент рүү Засгийн газар ийн санхүүгийн чанартай халд­лага хийж байгаа нь цаашид яавч сайн зүйлд хүргэхгүй гэ­сэн хатуу байр суурийг МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ган­баатар, Бодлого тө­лөв­лөл­тийн газрын дарга Ц.От­гонтунгалаг, Эрүүл мэн­дийн даатгалын салбар зөв­лөлийн гишүүн Г.Дүгэрээ нар илэрхийлсэн юм. Ер нь төр засгийн зүгээс Нийгмийн даат­галын сан руу “гар дүрэх” явдал байнга гардаг. Жишээ нь, 2002 онд Нийгмийн даат­галын сангийн хөрөнгийг Тө­рийн санд нэгтгэх тухай шийд­вэр гаргаж байсан. Ин­гэ­лээ гээд Төрийн санд байр­шуулсан мөнгөнд хүү тө­лөө­гүй. Харин ч эсрэгээрээ уг сангийн хөрөнгийг төс­вийн цоорхой нөхөхөд ашиг­лаж байсан юм. Үүнийг үйлд­вэрчний эвлэлийнхэн хүч­тэй эсэргүүцэж, нийгмийн даат­галын мөнгийг арилжааны бан­куудад байршуулах шийд­вэрийг НДҮЗ-өөс гаргуулж байсан түүхтэй. Үүний үр дүнд зөвхөн өнгөрсөн онд л гэхэд зургаан тэрбум төг­рөгийн хүүгийн орлого олсон байна.

Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж