“UB CUP- 2010”-ын Алтан цомын эзэн тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

“UB CUP- 2010”-ын Алтан цомын эзэн тодорлоо


2010 оны 10 дугаар сарын 2-3-нд Улаанбаатар хотын их, дээд сургуулиудын оюутны хөлбөмбөгийн аварга шалгаруулах “UB CUP- 2010” тэмцээн болж, ШУТИС-ийн шигшээ Алтан цомыг гардлаа.

Мөнгөн медалийг Үндэсний лиг, “Дуулиан 2020” тэмцээний аварга “Улаанбаатар” дээд сургуулийн баг, хүрэл медалийг “Мон Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн баг зүүсэн юм. Тэмцээний шилдэг довтлогчоор Өлзий-Од, шилдэг хамгаалагчаар Эрдэнэболор, шилдэг хаалгачаар Сэргэлэн нар шалгарчээ.

“UB CUP” алтан цомын төлөө МУИС, ШУТИС, ХААИС, БХИС, Цагдаагийн академи, БТДС, ҮБТДС, “Мон Алтиус”, “Улаанбаатар” дээд сургууль, Төмөр замын коллеж зэрэг 11 сургуулийн 18 баг өрсөлдсөн байна.

 “UB CUP- 2010” тэмцээнийг “UB student клуб”-ээс санаачлан зохион байгуулж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн МАХН-ын хороо ивээн тэтгэжээ.

“UB Student клуб” их дээд сургууль, коллеж, МСҮТ-үүдийн оюутнуудын нөхөрлөл, хамтын ажиллагааг дэмжсэн “UB STUDENT 2010” хоёр сарын аяныг  2010 оны 9-р сарын 15-наас 11 дүгээр сарын 15-ны хооронд явагдах хоёр сарын аяны хүрээнд хөлбөмбөгийн “UB CUP”, шатрын “UB Masters”, мэтгэлцээний тэмцээн зэргийг зохиохоор төлөвлөсөн юм байна. Зохион байгуулагчдын мэдэгдсэнээр “UB CUP” тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохиох гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж