
Өнөөдөр Улаанбаатар хотод 19-21 хэм дулаан, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр хүрнэ. Харин баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 хэм, Алтайн өвөр говь болон говь, талын нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна. Өглөө Улаабаатарт 4 хэм дулаан, харьцангуй чийг 54 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.