Рүүни Монтенегрогийн эсрэг тоглож магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Рүүни Монтенегрогийн эсрэг тоглож магадгүй

“Евро-2012” тэмцээний сонгон шалгаруулалтын ээлжит тоглолтууд ирэх долоо хоногт болох билээ. Харин Английн шигшээ багийн хувьд энэ сарын 12-нд Монтенегро улсын багтай тоглох бөгөөд шигшээ багийн бүрэлдэхүүнд “МанЮ”-гийн довтлогч Уейн Рүүни багтах төлөвтэй байгаа гэнэ. Шагайн гэмтлийн улмаас Премьер лигийн хоёр ч тоглолтод багаа төлөөлж чадаагүй Рүүниг “Улаан чөтгөрүүд”-ийн босс Сэр Алекс Фергусон уг тоглолтод оролцох боломжтой гэсэн байна.

“Гурван арслангууд”-ын дасгалжуулагч Фабио Капеллогийн удирдах шигшээ багийн бүрэлдэхүүнд мөн Рио Фердинанд, Жон Терри нар багтах нь дамжиггүй. Харин “Тоттенхэм”-ийн довтлогч Жермейн Дефо гэмтэлтэй байгаа учир түүнийг орлон “Ньюкастл”-ын Энди Карролл анх удаа шигшээ багаа төлөөлж магадгүй байгаа гэнэ.
Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж