АНУ-ын цэргийнхэн дуулиант бичлэгээ олсонгүй

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

АНУ-ын цэргийнхэн дуулиант бичлэгээ олсонгүй

Өчигдрөөс эхэлж дэлхийн ихэнх гол сайтуудаар гарч олон нийтийн зүгээс маш олон сэтгэгдэл авч байсан нэгэн бичлэгийн талаархи зарим нэг тайлбарыг АНУ-ын цэргийнхний зүгээс гаргаж эхлээд байна. / Бичлэгийг манай сайтад өчигдрөөс байршуулсан/
Энэхүү бичлэгийг сайтад тавьсанаар АНУ-ын цэргийн хүчний Иракт явуулж байгаа үйл ажиллгаааг буруутгасан асар их эсэргүүцлийн илэрхийлэл мэдрэгдэж эхэлэсэн нь ийнхүү АНУ-ын цэргийнхнийг дуугарахад хүргэв бололтой. АНУ-ын цэргийн төв командлалын  хэвлэлийн төлөөлөгч Жек Хэнзлик мэдэгдэхдээ 2007 онд америкийн цэргийн Апачи нисдэг тэрэгнээс Ройтер агентлагийн сэтгүүлчдийг буудан алсан тухай энэхүү бичлэгийн эх хувь нь олдогүй байгаа гэж мэдэгдсэн байна. АНУ-ын цэргийнхэн сайтуудаар тавигдсан бичлэгийн үнэн мөнийг заавал тогтоох ёстой гэж үзэж байгаа бөгөөд эх бичлэгийг сайтуудад тавигдсан хувилбартай нь заавал харьцуулах үүрэг авчээ. Гэвч бичлэгийн эх хувийг олохгүй байгаа гэсэн мэдээлэл цацагдсан нь гайхалтай сенсаци болжээ. Мөн тэрээр хэлэхдээ “ АНУ-ын цэргийн төв командлал энэ бичлэгүүдийг өөртөө байлгаж байх шалтгаан байхгүй “ гэсэн нь бүүр ч гайхалтай зүйл болов. Яригдаад байгаа бичлэг дээр АНУ-ын цэргийнхэн алагдаж байгаа энгийн иргэдийг буудах үедээ “наадуулаа хуйхлаад өг” “ Новшийн үхдэлүүд” гэх зэргээр хэлж байсан нь бичлэгийг үзсэн хүмүүсийн дургүйцлийг маш их хүргэжээ.  “Бичлэгт гарсан зан байдал нь цэргийнхэнд яавч нийцэхгүй ч бичлэгийг олж авсан этгээдүүдийг өмгөөлж хамгаалах шалтгаан болохгүй” гэж Засгийн газрын нууцлалын асуудал хариуцсан Стивэн Афтэргүүд хэлсэн байна. Гэвч энэ бичлэгийг өөр хаанаас олж болох талаар юу ч мэдээлээгүй байгаа юм. Энэхүү бичлэгийн хувилбарыг анх сайтуудаар цацаж эхэлсэн Wikileaks сайт нь нууцлаг мэдээллүүдийг олж цацдагаараа алдартай сайт юм. Тэд 2001 онд ихэр хоёр цамхагийг нурах үеийн мэдээллийг хамгийн түрүүнд гаргаж,  2008 онд АНУ-ын дэд Ерөнхийлөгчийн суудалд өрсөлдөж байсан Сара Пэлиний и-мэйл хаяг доторхи захидал болон зурагнуудыг нийтэлж байсан зэргээрээ алдартай юм байна.

Бичлэг үзэх: http://world.news.mn/video/576.shtml

М.Наст
Эх сурвалж CNN-ээс   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж