Мардайн орд газарт 1971 онд хуучнаар ЗХУ-ын геологичид хайгуулж хийж, үүнээс гурван жилийн дараа буюу 1974 оноос олборлолт явуулсан. Улмаар тус улсад Концессийн гэрээгээр ашиглуулсан. Харин Концессийн гэрээний хугацаа 1990-ээд оны эхэн үед дууссанаар тус орд гаар үндсэндээ Монгол Улсын мэдэлд бүрэн шилжжээ. Нөгөөтэйгүүр, олборлолт хийх хугацаанд тус орд газарт хойд хөршийнхөн газар доогуур болон ил байдлаар 130 км төмөр зам тавьсан байсан бөгөөд тэр нь Монгол Улсын талд үнэ төлбөргүй шилжиж ирсэн. Харамсалтай нь, түүнийгээ Монгол Улс өөрийн мэдэлд шилжсэн даруйдаа төмөр замын 30 км-ийг хуулж авсан. Үлдсэн төмөр замыг УИХ-аас зөвшөөрөл авалгүйгээр хувьчилсан. Мөн тус орд газрыг тойруулаад өнөөгийн байдлаар хууль бус байдлаар 14 лиценц олгосон байх жишээтэй.
Шинэчилсэн хууль батлагдсанаар хууль бусаар олгогдсон лиценийг төр буцаан авах ёстой ч өнөөдрийн хувьд ердөө хоёр компаниас л лиценийг хураасан. Үлдсэн 12 лицензийг хэвийн байна гэж үзэж лиценз эзэмшигчдэд хэвээр нь үлдээсэн. Тиймээс тус байнгын хорооноос Засгийн газарт хандан энэ мэт хууль зөрчсөн үйлдлүүдийг эргэж хянан, УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хороонд мэдээлэл хийхийг хүсчээ. Мөн хууль бус шийдвэр гаргаж, хууль бусаар лиценз олгосон эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцох ёстой гэж үзсэн байна.
Мардайн уурхайг ашиглах хугацаанд буюу 1974-1990 он хүртэлх хугацаанд 600 мянган тонн хүдэр экспортолсон гэх судалгаа байдаг аж.
Г.ДАРЬ
Холбоотой мэдээ