Хошин урлагийн “Х-түц” продакшныхан хайрын баярыг угтан энэ сарын 10-наас өдөр бүр Соёлын төв өргөөнд “Шилдгийн шилдэг” үзүүлбэрүүдээрээ залуучууддаа зориулан дахин тоглохоор болжээ. Тун удахгүй “Болсон явдал” инээдмийн шинэ киногоо үзэгчдэдээ дэлгэх гэж байгаа тус продакшныхан шилдгийн шилдэг үзүүлбэрээ үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болсон бол “Шинэ үе” продакшныхан энэ сарын 11-наас МҮЭСТО-нд “Шилдгийн шилдэг” үзүүлбэрээ гэгээн хайрын баярт зориулан долоохон удаа тоглохоор болжээ. Харин он гарсаар нам жим байгаа “Маск” продакшныхан хосуудын баяраар “Хайр, харуусал” дэлгэцийн анхны уран бүтээлийнхээ нээлтийг хийх гээд тун ч завгүй яваа аж.
Г.Даша