“Sweetymotion” хамтлагийнхан долоон жилийн дараа эх орондоо ирж “Number One” тоглолтоо үзэгчдэд хүргэсэн. Тэд “Number One” тоглолтоо Европын орнуудад ажиллаж, амьдарч буй монголчууддаа хүргэхээ амлаад байгаа аж. Тэгвэл тэд аялан тоглолтоо Чикаго хотоос эхлэх гэнэ. Энэ сарын 14-нд буюу гэгээн хайрын өдөр “Sweetymotion” хамтлагийнхан Чикаго хотод ажиллаж, амьдарч буй монголчууддаа зориулан тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа оржээ. Тэд тоглолтод ирсэн хүн бүрт “Emotion” цомгоо бэлэглэхээс гадна гэгээн хайрын өдөрт зориулан гадаадын сэтгэлд хоногшсон хайрын дуунаас дуулах гэнэ.
М.Анир