
Гурван жилд нэг удаа зохион байгуулдаг “Улаанбаатар” кино наадам өнгөрсөн онд болох байсан ч тодорхой бус шалтгааны улмаас хойшилж, энэ жил нэрээ өөрчилж “Academy Awards” нэрээр болох гэж байгаа аж. Монголын үндэсний кино урлагийн академи, нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулж тус кино наадамд нийт 18 төрлөөр шилдгүүдээ шалгаруулах гэнэ. Одоогийн байдлаар “Татар ажиллагаа”, “Би чамд хайртай-2”, “Амьдрах тасалбар”, “Ми-15” зэрэг кинонууд нэр дэвшээд байгаа аж.
М.Урин