С.Ламбаа тамирчидтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

С.Ламбаа тамирчидтай уулзлаа

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа өнөөдөр Спортын төв ордонд зочиллоо. Тэрбээр маргааш Спортын төв ордонд нээлтээ хийх боксын Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл ажилтай танилцахын зэрэгцээ тус тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөх баг тамирчидтай уулзсан юм.

Эх орондоо анх удаа зохион байгуулж буй боксын Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл ажлыг Эрүүл мэндийн сайд хангалттай сайн байгааг онцлоод, Монголын шигшээ багийн тамирчдад спортын хувцас, хэрэглэл бэлэглэж, тэмцээнд нь амжилт хүслээ.  Энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулахын тулд Монголын Засгийн газраас 200 гаруй сая төгрөг төсөвлөжээ.  

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж