Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Бэкхэмийн анхны гоол

Английн шигшээн хуучин ахлагч Дэвид Бэкхэм АНУ-н Мэйжор лигийн Лос Анжэлэс Галакси багт хүчин зүтгэж байгаа.Тэрээр сүүлийн нэг жил гаруйн хугацаанд багийнхаа төлөө гоол хийж чадаагүй байсан. Өнгөрсөн тойрогт Галакси Чивас багтай тоглосон бөгөөд 2-1 буулган авсан байна. Чөлөөт цохилтын мастер маань 24 орчим метрээс чөлөөт цохилт хийн хаалганы баруун дээд буланд бөмбөгийг оруулжээ.
Бэкхэм гоолынхоо талаар “ Цохилт гүйцэтгээд л би орохыг нь мэдсэн. Эсрэг багийн хаалгач их сайн, тэр намайг хаалганы нөгөө тал руу цохино гэж бодсон ч би түүнийг хуурч чадлаа.” гэсэн байна. Бэкхэмийн хувьд лигийн 4 тоглолт, 2 дахь гарааны тоглолтоо хийж байна. Тэрээр ахилльесийн шөрмөсөө гэмтээсний улмаас талбайд 6 сар гараагүй билээ. Энэ тоглолтонд тэр талбайд 64 минутыг өнгөрөөн сэлгээнд суусан байна. 

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж