Шварцер их бууч болохыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Шварцер их бууч болохыг хүсч байна

Английн Премьер Лигийн Фулхэм багийн хаалгач Марк Шварцэр өвлийн солилцоо наймааны цонхонд хамрагдан аваргуудын лигт тоглох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Австралийн шигшээн хаалгачийг 4 сая фунтээр авах хүсэлтэйгээ Арсэнал энэ зун илэрхийлсэн ч Фулхэмийн босс Марк Хьюз түүнийг явуулаагүй билээ. 37 настай хаалгач маань тэр солилцоонд орж чадаагүйгээ өөрийн карьерынхаа хамгийн хэцүү үе гэж мэдэгджээ. “Хэрэв би 30 настай байсан бол энэ тал дээр санаа зовохгүй. Дараа болж болох юм нэж бодож болно. Гэвч одоо миний хувьд энэ нь шударга бус зүйл гэж бодож байна. Би одоо 38 настай, тиймээс би үлдсэн карьертай хувийн ашиг сонирхолоо илүүд тавих нь зүйтэй болов уу.” гэжээ. Тэрээр Craven Cottage-д байгаадаа баяртай байгаа бөгөөд багийнхныхаа чадварыг үнэлсэн байна. Хамгийн гол нь тэр багтайгаа аваргуудын лигт орохын тулд нэлээдгүй хугацаа шаардах учраас Арсэналд орон шууд аваргуудын лигт тоглох хүсэлтэй байна. Ирэх 1-р сард нээгдэх солилцооны цонхоор тэрээр багаа солих боломжтой.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж