Гавьяат хуульчид хүндэтгэл үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Гавьяат хуульчид хүндэтгэл үзүүлэв

Монгол Улсад прокурорын байгууллага  үүсч хөгжсөний 80 жилийн ойн баяраар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.Жадамбаа Гавьяат хуульч  цол тэмдгээр шагнагдсан тухай өмнө нь манайх мэдээлж байсан. Өнөөдөр түүнийг  Нийслэлийн прокурорын газрын удирдлагууд хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлж, алд цэнхэр хадаг мөнгөн аяга бэлэглэсэн байна . Гавьяат хуульч хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн Т.Жадамбаа нь Монгол Улсын хуулийн байгууллагад олон жил тасралтгүй ажиллаж, нийгэмд дуулиан тарьсан олон арван хэргийг шийдвэрлэх ажиллагаанд оролцсон  нэртэй хуульчдын нэг юм.  

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж