Италийн Сери А-гийн ээлжит тоглолтууд

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Италийн Сери А-гийн ээлжит тоглолтууд

Италийн Сери А-н 6-р тойргийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдэд явагдаж өнгөрлөө. Энэ тойргийн тоглолтууд дуулиан шуугиан багатайхан болж өнгөрсөн гэж хэлж болно. Нийслэлийн баг АС Рома энэ улиралд гайхалтай тоглолтоо үргэлжлүүлсээр байгаа Наполид өвдөг сөхөрлөө, Наполи мөнхийн хотын багийг 2-0ийн харьцаатайгаар хожсоноор хүснэгтийн 3-р байранд дэвшсэн байна. Лигийг сүүлийн хэдэн жил босоо манлайлж байгаа Интер Милан энэ тойрогт Ювентус багтай тулсан ч, 2 тал гоол хийж чадалгүй хуурай тэнцээ хийсэн байна. Энэ тэнцээ нь Лациод ашигтайгаар эргэж, 6-р тойиргийн дараагаар тэд хүснэгтийг тэргүүлж эхлэх боллоо.

Удинезе 1 – 0 Чэзена          Парма 0 – 1 Милан          Лечче 1 – 0 Катаниа  
Наполи 2 – 0 Рома          Болонья 1 – 1 Сампдория         Фиорентина 1 – 2 Палермо
Кьево 0 – 0 Кальяри          Лацио 1 – 0 Брешия            Жэноа 2 – 1 Бари
Интер Милан 0 – 0 Ювентус

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж