Дөрвөн компанид эрүүгийн хэрэг үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Дөрвөн компанид эрүүгийн хэрэг үүсгэжээ

Авлигатай тэмцэх газрынхан Авлигын эсрэг хуулийн хэрэгжилтийг шалгахаар
Ховд аймагт ажиллаад иржээ. Тэд Ярантын боомтын Гаалийн газрын 18 алба
хаагчийн 2006-2009 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгахад тус боомтын
гаалийн ажилтнууд зарим орлогыг жил сараар хольж бичсэн, шинээр авсан
зарсан орон сууцны талаарх эх үүсвэрээ тодорхой тайлбарлаагүй, өөрийн
болон гэр бүлийн гишүүдийн хадгаламжийн орлого, зарлага  эх сурвалжийг
тодорхой тусгаагүй зэрэг зөрчил илэрсэн байна. Түүнчлэн тендерийг
будлиантуулдаг гэх компаниудад шалгалт хийхэд Ховд аймагт зарласан бүх
тендерт “Толхын ойл” “Алтайн буйлааст”, ББМЗЗТ”  “Ховд Аргим” гэх дөрвөн
компани ялалт байгуулдаг болохыг  тогтоожээ. Тэдгээр компаниуд татвар,
нийгмийн даатгалд өртэй хэрнээ тендерт шалгарч байсан аж. Тухайлбал
өнгөрөгч онд Амарсанаагийн нэрэмэжит ЭКО цэцэрлэгт хүрээлэн  байгуулах
тендерт Толхын ойл компани шалгарсан ч одоо хэр нь ажил нь дуусаагүй
байгаа бол Алтьайн буйлааст гэх компани 2009 онд Зэрэг сумын сургуулийн
дотуур байр барих тендерт шалгарсан ч мөн л ажлаа хугацаанд нь
дуусгаагүй байгаа ажээ. Тиймээс хууль зөрчсөн албан тушаалтанд
захиргааны хариуцлага тооцох, ажлаас нь халах албан бичгийг аймгийн
удирдлагад хүргүүлжээ. Мөн тендерт давуу эрхээр ялалт байгуулдаг АТГ-ын
мөрдөн байцаах тасагт шилжүүлсэн байна. Тендерт хууль бус бичиг баримт
бүрдүүлэн удаа дараа шалгарч байсныг тогтоосон тул Ховд аймгийн
цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэхээр тус тус шилжүүлжээ.
С.Отгон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж