
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг аймгийн хэмжээнд хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 520 өрхийн 128 мянга 564 мал хамрагдсан нь вакцинд хамрагдах нийт малын 48.1 хувь нь хамрагдаад байна. Өвчний тархалтыг намжаах зорилгоор орон нутаг, УОК-ын албан хаагчидтай хамтран ажиллаж байгаа. Уг өвчинтэй тэмцэхэд 1032 хүн 170 автомашин, 63 мотцикль, ариутгалын 24, хөдөлгөөнт 110 пост ажиллаж байна.
Д.Улаанаа