Миша улирлын хоёр дахь цомоо хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Миша улирлын хоёр дахь цомоо хүртлээ

Өнгөрсөн долоо хоногийн туршид үргэлжилсэн талбайн теннисний АТР-250 ангиллын Малайзын нээлттэй тэмцээний шигшээ тоглолт өчигдөр Куала Лумпур хотноо болж өнгөрлөө. Шигшээ тоглолтод Оросын Михаил Южный, хөрш улс Казахстаны Андрей Голубев нар шалгаран үлдээд байлаа. Шведийн Робин Содёрлинг, Испанийн Дэвид Феррер нарыг өмнөх даваануудад хожин шуугиан тариад байсан Казахстан теннисчин эхний сетэд давуулалтаа төгс хийж байснаар тай-брект хүрч ялалт авснаар тоглолт илүү сонирхолтой болж ирсэн. Харин энэ жилийн хоёр дахь түрүүгээ авахаар Малайзад ирсэн Миша дараагийн сетэд довтолгоондоо илүү анхаарал хандуулан тоглосон нь зөв шийдвэр байлаа. Тактикаа өөрчилсөн Орос теннисчин  6:2; 7:6 харьцаатай өрсөлдөгчөө хоёр цаг, 32 минут үргэлжилсэн тулааны эцэст буулган авч, өөрийн карьерынхаа тав дахь цомоо 153 мянган ам.доллар буюу 214 сая төгрөгийн хамтаар Куала Лумпур хотоос хүртлээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж