
ОХУ-ын Тажикстан, Казахстан мужуудад өнгөрсөн зургадугаар сараас эхлэн саа өвчний дэгдэлт 0.5 сартайгаас 5 нас хүртэлх хүүхдүүдэд голлон халдаж байгаа аж. Тиймээс энэ насны хүүхдүүийн дархлаа суларч болзошгүй тул нэмэлт вакцинд хамруулж эхлээд байна. Дархлаажуулалтанд аймгийн хэмжээнд 5460 хүүхэд хамрагдахаас өнөөдрийн байдлаар аймгийн төвийн хүүхдүүдийн 68 хувь, сумын төвийн 83, багийн хүүхдүүдийн 25.5 хувь нь хамрагдаад байна.
Саагийн нэмэлт вакциныг хоёр удаагийн дусал хэлбэрээр өгч байгаа бөгөөд цэцэрлэгт явдаг хүүхдүүдийг өөр өөрийн цэцэрлэгийнх нь байранд нэгдсэн журмаар хамруулж байна. Харин гэрээр байгаа энэ насны хүүхдүүдийг аав, ээж нь өрхийн эмнэлэгтээ хандаж, заавал хамруулах хэрэгтэйг мэргэжлийн хүн анхааруулж байна.
Нэмэлт дархлаажуулатын хоёр дахь ээлж ирэх сарын 1-5-ны хооронд дээрх журмаар хүүхдүүдэд хүрэх юм. Эцэг, эхчүүд та бүхэн хүүхдээ нэмэлт дархлаажуулалтанд заавал хамруулаарай.
Д.Улаанаа