Жэмми Жонсон тэргүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Жэмми Жонсон тэргүүлж эхэллээ

Америкийн үндэсний спортуудын нэг авто машины тойрог замын НАСКАР уралдааны улиралын ээлжит гараа Кансасын авто тойруулгад явагдлаа.Улиралын 29 дахь гараа Кансас мужид байрлах Эй Ти авто тойруулгад Прайс Чөпэр 400 гранпри нэртэйгээр зохион байгуулгадлаа.Үлдэж байгаа 8 гараа цомын төлөөх ширүүн өрсөлдөөнийг улам нэмдэг учир нисгэгчдээс асар өндөр ур чадвар шаарддаг юм.Эхний золиос Тоёота багийн Дэвид Рэйутмэн болж хашлаганы наана жолоодлогоо алдан багагүй хугацаа алджээ.Байрлал тогтоох уралдаанд дээгүүр байранд орсон Форд багийн Грэг Бифлэ уралдааныг тэргүүлэн явж байсан учир үлдэж байгаа гараануудад ямар нэгэн эрсдэлтэй алхам хийсэнгүй, Прайс чөпэрт түрүүлсэн байна. Энэ нь түүүний энэ жил түрүүлж байгаа 2 дахь гараа болж бүртгэгдэн цом 259 мянган долларын шагнал хүртлээ.Харин өмнөх гараанд түрүүлж энэ гараанд 2-рт орсон амжилтаар алдарт Жэммиэ Жонсон нийлбэр дүнгээр нисгэгдийг тэргүүлж эхэллээ.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж