Хил давж орж ирсэн түймрийг унтраажээ

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Хил давж орж ирсэн түймрийг унтраажээ

Өнгөрөгч амралтын өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг, Зэлтэрийн хоёрдугаар заставын хилийн 549 дүгээр тэмдэгтээр ОХУ-аас түймэр орж иржээ. Уг  түймэр нь Оросын холбооны улс талаас  200 метрийн өргөнтэй  орж ирж байгааг Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдсэний дагуу тус аймгийн Аврах отрядаас албан хаагчид явсан байна. Аймгийн төвөөс 160 км зайтай,  бартаа саад ихтэй уг газарт ассан хээрийн түймрийг цурманд оруулж чадсан бөгөөд одоо бурэн унтарч дуустал манаж байгаа аж.

Бумдарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж