Хүүхэд залуучуудад бие бялдрын болон оюуны өв тэгш хүмүүжил төлөвшүүлэх, бүх нийтийн гүйлтийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор энэ сарын 2-нд Орхон аймгийн Эрдэнэт хотноо “Өөрийгөө Ялах” Эрдэнэт Марафон-2010 гүйлтийн тав дахь тэмцээнийг зохион байгууллаа. Уг гүйлтийн тэмцээнд 17-62 насны 200 гаруй тамирчид сайн дураар оролцсон бөгөөд Шри Чинмойн марафоны баг Орхон аймгийн “Хангарьд” спорт цогцолбор хамтран санаачлаж зохион байгуулсан аж.