Монгол урлагийн гайхамшиг хаалтын тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Монгол урлагийн гайхамшиг хаалтын тоглолтоо хийнэ

Зунжин, намаржин үргэлжилсэн Монголын Үндэсний  дуу бүжгийн эрдмийн чуулгын “Монгол урлагийн гайхамшиг” тоглолт маргааш 18.00 цагт хаалтын тоглолтоо хийх гэж байна. Энэхүү тоглолтод үндэсний их найрал хөгжимчид, тус чуулгынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож уртын болон ардын богино дуу дуулж үндэсний бүжиг, хөөмий, цамын бүжиг, уран нугаралтын гайхамшгийг үзүүлж байгаа билээ. Монгол түмний өнө эртний дуу хуур, бүжиг наадам, аман өвийн уламжлалд тулгуурласан арвин сан хөмрөгтэй үндэсний дуу бүжгийн эрдмийн  чуулгынхан өөрийн орон болон гадаадын 100 гаруй оронд үндэсний урлагаа сурталчилж, Монгол улсаа дэлхий дахинд таниулахад чухал хувь нэмрээ оруулсан юм.

Тус чуулга анх дан концертын бүтээл голлон тавьдаг байсан бол сүүлийн жилүүдэд Монгол ардын урлагийн өв сангаас төдийгүй өөрийн орны болон дэлхийн сонгодог нэрт уран бүтээлчдийн шилдэг туурвилыг тайзнаа хөрвүүлэн сэдэвчилсэн, түүхчилсэн бүтээл, ардын бүжгэн жүжиг, дуулалт бүжиг, орчин үеийн модерн бүжгэн жүжиг зэрэг томоохон бүтээл туурвидаг мэргэжлийн урлагийн байгууллага болсон юм. “Монгол урлагийн гайхамшиг”-ийг өнөөдөр, маргааш хоёр өдөр 18.00 цагт үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад хүрэлцэн ирж сонирхоорой.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж