Tag Heuer ойгоо тэмдэглэлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Tag Heuer ойгоо тэмдэглэлээ

Дэлхийн цагны нэртэй брэндүүдийн нэг Tag Heuer 150 жилийн ойн баяраа өнгөрсөн ням гаригт тэмдэглэн өнгөрүүллээ. Тус цагны зар сурталчилгааны нүүр царайгаар Холливуудын нэрт жүжигчин Леонардо Ди Каприо ажилладаг ба тэрбээр уг арга хэмжээнд уригдан очсон байна.  Мөн тус арга хэмжээнд томоохон загварын ордны нэртэй загвар зохион бүтээгчид болон хүндтэй зочид хүрэлцэн ирсэн аж.

Тус арга хэмжээний үеэр Jack Heuer “Цагны зах зээлд тэргүүлэгч байр суурь эзэлсээр ирсэн манай компанийн гол нуцц нь хэрэглэгчдийн үнэнч анд нь байсаар ирсэнд оршино. Бид удаан хугацааны туршлага болон чадварлаг хамт олны хүчээр тэргүүлэх чанар бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

Дашрамд сонирхуулахад, тус брэндийн нүүр царай болсон “Титаник”-ын од Леонардо таван жил үерхсэн израйль гаралтай үзэсгэлэнт бүсгүй Бар Рафаэлитэй  сүй тавихаар болжээ.  Лео сүйн бөгжөө ээж Ирмелинээр сонгуулах аж.
Өдгөө 35 настай Лео  Холливууд дахь харшаа зарж, Рафаэлитэй хамт байшин худалдаж авах гэж байгаа гэнэ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж