
Өнөөгийн техник технологийн дэвшил өндөр хөгжсөн цаг үед интернэт хөдөө орон нутагт ч хэрэглэгддэг болсон билээ. Иймд эдгээр шинжүүдийг залуу малчдад хэрэгтэй байх болов уу хэмээн цувралаар нийтэлж байна.
Зэрлэг ан амьтадтай холбогдож шинжихүй
Уулын бор гөрөөс намрын эхний цасны үеэр модны зах, хамар хяраар хэвтрээ засвал өвөл нь өнтэй. Харин бөөрний өөх нь их байвал цас ихтэй өвөл болно.
Буга орой дуудвал өвөл өнтэй болно.
Аргал, угалз талд бууж ирвэл өвөл хүйтэрнэ.
Намар эрт аргал, угалз, хулан, зээр задгай усанд ойр ойрхон дахин дахин ирж ус ууж байвал цас багатай, хүйтэн өвөл болно.
Үргэлжлэлийг энд дарж уншаарай