Justin Bieber нэрийн чихэвчтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Justin Bieber нэрийн чихэвчтэй болжээ

Холливуудын нэрд гарсан дуучин болон жүжигчдын нэрийн чихэвч үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг Dr. Dre-ын компани энэ удаа дуучин Justin Bieber-ыг сонгожээ. Шоу бизнесийн зах зээлд түүний нэр хүнд эрс өсч буйтай холбоотойгоор түүний нэрийн хувцасны line болон олон төрлийн бүтээгдэхүүн худалдаанд гараад байгаа. Эдгээрийн тоог нэгээр нэмэх Dr. Dre-ын бүтээл яв яагаахан өнгөтэй Justin Bieber-ын чихэвч энэ долоо хоногоос эхлэн худалдаанд гараад байна.

“JustBeats” нэртэй энэхүү чихэвч нь 200 долларын үнэтэй байх аж.
Сануулахад, өнгөрсөн долдугаар Jay-Z-гийн үүсгэн байгуулсан “Roc Nation” студи, чихэвч үйлдвэрлэлээрээ дээгүүрт тооцогддог “Skullcandy” компанитай хамтран алдарт реппэрийн нэрийн чихэвчийг худалдаанд гаргасан.

Чихэвчний эзэмшигч болох “Roc Nation” студийг төлөөлж Beyonce энэхүү чихэвчний талаар мэдэгдэл хийхдээ “Бидний хамгийн гол зорилго бол гайхалтай сайхан дуу хөгжмийг хүмүүст хүргэх байдаг. Хэдийгээр сайн бүтээл байсан ч яг тэр амьд дуугаралтаар нь хүмүүс сонсох боломж төдийлэн байдаггүй. Энэ орон зайг л бид нөхөх гэж хичээж байна. Манай “Roc Nation” болон “Skullcandy”-гийн хамтын бүтээл болох энэхүү чихэвч хүмүүст тэр гайхалтай дуугаралтыг мэдрүүлж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьсан.

“Roc Nation”-ны энэхүү чихэвч нь “Aviator” нэртэй ба гоёмсог металл хүрээтэй, хамгийн гайхалтай нь өөр дээрээ санах ойтой. Дуртай дуунуудаа чихэвчиндээ суулгаад л сонсоод явна гээд бодоод үз дээ. Үнэхээр гайхалтай байгаа биз.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж