Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Бүүзэр гэмтлээ

Чикаго Буллс багийн энэ зуны солилцооны цонхны гол наймаа буюу “Бүх одод” тоглогч Карлос Бүүзэр баруун гарын сарвууныхаа 5 дахь үеийг хугалжээ. Энэ гэмтлээсээ болж эхний байдлаар Бүүзэр талбайд 2 сар гарахгүй гэнэ. Манай цагаар маргааш тэр мэс засалд орно. Тэр гэртээ байхдаа цүнхэнд бүдэрч унаад гараа гэмтээсэн юм байна. Бүүзэр энэ талаар “Хаалганы хонх дуугараа, би онгойлгох гэж явж байхдаа цүнхэнд бүдрээд уначихсан, босоод ирэхэд гарын сарвуу маань өвдөж байсан. Үнэхээр азгүй явдал болсон ” гэжээ. Жаззын хуучин лидер тоглогч маань энэ зун 5 жилийн 75 сая долларын гэрээ хийн шинэ багтайгаа нэгдсэн. Тэр өөрийн хайхрамжгүй байдлаасаа үүдсэн гэмтэлдээ үнэхээр харамсаж байгаагаа илэрхийлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж