Герман улс нэгдээд 20 жил болов

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Герман улс нэгдээд 20 жил болов

Нэгэн үе капиталист баруун болон социалист зүүн хэмээн хоёр хуваагдаж байсан Герман улс нэгдсэний 20 жилийн ой өчигдөр болж ХБНГУ даяар өргөн тэмдэглэсэн байна. 1990 оны 10-р сарын 3-ны өдөр Берлинийг хоёр хувааж байсн “хүйтэн дайны” ханыг нурааж герман үндэстэн дахин нэгдсэн билээ. Энэ тэмдэглэлт ойн баярын өдөр Германы ерөнхийлөгч болон канцлер Ангела Меркель нар гадаадын олон зочдын хамтаар Германы баруун нутгийн Бремен хотод ёслолын буудлага болон хүндэтгэлийн ёслолд оролцсон байна. Ёслолын ажиллагааны үежр Германы ерөнхийлбөгч хэлэхдээ” Эрх чөлөөний төлөө тэмцэж байсан хүн бүрийн өмнө мэхийн ёслоё. Та бүхний эр зкориг энэ дэлхийг хөдөлгөж байлдаг юм” гэж хэлжээ. Мөн тэрээр Германд амьдарч байгаа христ, еврейн болон лалын шашинтнуудыг шинэ эв нэгдлийг бий болгоход уриалсан байна. Германы канцлер Ангела Меркель хэлэхдээ зүүн Германаас хүйтэн дайны үед 1.5 сая хүн баруунд цагаачлан гарсан гэж дурдаад “баруун Германы иргэд ч эв нэгдллийн төлөө маш олноороо уриалан тэмцэж байсны үрээр нэгдсэн Герман улсыг богинохон хугацаанд байгуулж, дэлхийн хүндэтгэлитйг хүлээсэн орон болгож чадсан билээ” гэжээ.

Мөн энэ өдөр Герман улс өнгөрсөн зууны эхээр болсон Дэлхийн 1-р дайны нөхөн төлбөрөө төлж дууссан өдөр болон тэмдэглэгдэж байна. Тухайн үед Герман улсаас 100 мянган тонн алтыг дайны төлбөрт нэхэмжилж байсан ч сүүлд нь энэ тоо өөрчлөгдсөн юм. Хамгийн сүүлд Герман улс 70 сая еврог дайны төлбөр хэмээн шилжүүлснээр энэ тооцооо хаагдаж байгаа ажээ.

М.Наст

Бичлэг үзэх…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж