“Тамхи татах хориотой” гэсэн бичиг албан газар, такси, зоогийн газар гээд хаа сайгүй л харагддаг. Харин зугаа цэнгэл ид өрнөж буй бар, диско клубд ийм бичиг байх нь үгүй. Тэгвэл тун удахгүй шинэ зууны залуусыг эрүүл, аюулгүй орчинд амьдрахыг уриалсан “Non-Smoke” буюу “Тамхигүй” үдэшлэгийг “MNG Bridge” энтертайнмент, “Umbrella music” хөгжмийн хөтөлбөрийн хамт олон анх удаа зохион байгуулах гэж байна. Ирэх сарын 8-нд болох энэхүү үдэшлэгт тамхины эсрэг ая дуугаа өргөхөөр рок попын хамтлаг дуучдаас гадна DJ Анна, Амараа, Ганаа нар оролцох юм байна.
А.Зул