Б.Хулангоо улсын аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Б.Хулангоо улсын аварга боллоо

Бадминтоны спортын 2010 оны улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Монголын бадминтоны холбооноос зохион байгуулсан тус тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хос, холимог хос гэсэн үндсэн 5 төрлөөр зохион байгуулж, аваргуудаа тодруулжээ.

Улсын аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээн аравдугаар сарын 6-9-ний өдрүүдэд “Бөхийн өргөө”-нд зохион байгуулах Азийн цуврал олон улсын тэмцээний өмнөх томоохон сорилт боллоо. Онцлоход, Азийн цуврал олон улсын тэмцээнд Иран, Мьянмар, Словак, Шинэ Зеланд, Монголын 30 гаруй тамирчид оролцож, “Лондон-2012” олимпийн наадмын эрхийн онооны төлөө өрсөлдөх юм. Хурц ширүүн өрсөлдөөн дунд сонирхолтой өрнөх уг тэмцээнийг спорт сонирхогч та бүхэн үнэгүй үзэх боломжтой юм байна.

Бадминтоны УАШТ-ий дүн:











Төрөл

Алт

Мөнгө

Эрэгтэй ганцаарчилсан

 

О.Энхбат – Олон улсын хэмжээний
мастер

П.Сайнбуян

Эмэгтэй ганцаарчилсан

Б.Хулангоо

Б.Гэрэлмаа

Эрэгтэй хос

О.Энхбат, П.Сайнбуян

М.Золзаяа, Э.Эрдэнэбаяр

Эмэгтэй хос

М.Мөнхчимэг, Б.Хулангоо

Б.Ганчулуун, М.Дуламсүрэн

Холимог хос

М.Золзаяа, М.Мөнхчимэг

О.Энхбат, Б.Гэрэлмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж