Японы MotoGP-д Стонер түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Японы MotoGP-д Стонер түрүүлэв

Ducati багийн нисгэгч Кейси Стонер өчигдөр болж өнгөрсөн Японы гран-при уралдаанд түрүүллээ. Өнгөрсөн сард Арагон дахь уралдааны цоо шинэхэн тойрог замд болсон гараанд түрүүлсэн Австрали нисгэгч өчигдрийн уралдаанд нийт 24 тойрог замыг 43 минут, 12,266 секундэд туулснаар тэргүүлсэн байна. Харин байрлал тогтоох гараанд түрүүлж, уралдааныг тэргүүн эгнээнээс эхлүүлсэн Honda багийн Итали нисгэгч Андреа Довизиосо тэргүүлэгчээс 3,868 секунд хоцорч, хоёрдугаарт бариалжээ. Yamaha багийн тамирчин Валентина Росси гуравт, мөн түүний багийн анд Хорхе Лоренцо дөрөвдүгээр барианд орсон байна.

Өчигдрийн гараанд хэдийгээр шагналын тавцанд гарч чадаагүй ч Лоренцо дэлхийн аваргын төлөөх өрсөлдөөнд ерөнхий дүнгээр 69 онооны илүүгээр манлайлж байгаа бол баасан гаригт болсон туршилтын гарааны үеэр гэмтэж, эгэмний ясаа цуулсны улмаас гран-при уралдаанд оролцож чадаагүй Дани Педроза хоёрдугаарт бичигдээд байгаа юм.

Харин өчигдөр Moto2 ангилалд Испанийн тамирчин Тони Элиас түрүүлсэн бол түүнээс 0,315 секунд хоцорч, Жулиан Симон удаалжээ. Түүнчлэн мотоциклийн хөдөлгүүрийн багтаамж 125 куб.см ангилалд мөн Испанийн нисгэгч Марк Маркез түрүүлсэн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж