"Спайдермен: харанхуйн төгсгөл" хөгжимт жүжгийн төгсгөл хэсгийг дахин бичихээр уг жүжгээ тав дахь удаагаа продюсерүүд нь хойшлуулжээ. "Спайдермен" нээлтээ хийхээс өмнө олон дээд амжилт тогтоолоо. Жүжгийн хөгжмийг U2 хамтлагийн Боно, Эж хоёр бичсэн ба жүжгийн төсөв нь 65 сая ам.доллар болсон байв. Хамгийн үнэтэй жүжиг гэсэн амжилтын эзэн болж чадлаа. Тайзны заслыг үзэгчид нь хотын дээгүүр нисч буй маягаар хийн жүжигчид нь танхимаар нисдэг. Гол дүрд тоглож байсан Натали Мендоза тархи нь хөдлөөд эмнэлэгт хэвтэж байна. Олс тасарснаас тэр гэмтэл авчээ. Бас нэг ийм хэрэг гарч каскадер Кристофер Тирни арван метрийн өндрөөс унан гар хөлөө хугалав. Аюулгүйн байцаагчид жүжгийг хаалгах шаардлага тавьсан байв. Тасалбарын үнэ нь 70-140 доллар хүрч буй жүжгийн үзэгчид дараагийн осол хэзээ гарах бол гэсэн хүлээттэйгээр түүнийг их сонирхох болсон юм. Жүжиг завсарлахаасаа өмнө нэг сая доллар цуглуулж чадсан байлаа.
Ш.САМБУУ