К.Илюмжинов дахин сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2010.10.03-нд нийтлэгдсэн

К.Илюмжинов дахин сонгогдлоо

ОХУ-ын Ханты-Мансийск хотноо ФИДЕ буюу Олон улсын шатрын холбооны их хурал болж, хурлаар тус холбооны ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг явууллаа.  Сонгуульд ФИДЕ-гийн гишүүн орны 164 төлөөлөгч оролцсон ба нууц санал хураалтаар ФИДЕ-гийн одоогийн ерөнхийлөгч Кирсан Илюмжинов дахин сонгогдож,  холбоогоо үргэлжлүүлэн удирдах боллоо.
Оросын шатрын холбооноос Кирсан Илюмжиновыг нэр дэвшүүлсэн бол түүний гол өрсөлдөгч болох дэлхийн 12 удаагийн аварга Анатолий Карповыг АНУ, Францын шатрын холбооноос нэр дэвшүүлсэн юм. 

С.Цэлмэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж