Украины ерөнхийлөгч Виктор Янукович хөршүүдтэйгээ найзлах энгийн бөгөөд амрхан арга олжээ. Украины лидер өөрийн гарлын талаар шинэ шинэ баримт олж буй ажээ. Биеийн байцаалт ба төрснөөрөө тэр украин хүн. Харин мэдрэмжээрээ интернационалист юм шиг байна. Өнгөрсөн долоо хоногт тэрээр польш сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө эцгийн талынхан нь польшууд ба католик байсан гэнэ. “Зөвхөн миний эцэг л Донбасст төрөөд орос эмэгтэйтэй гэрлэсэн юм. Түүний бусад элэнц хуланц бүгд польшууд” гэж хэлжээ. Ингэж хэлснээрээ Януковичийг өөрийн гэж үздэг белорусь хүмүүсийг тэр гомдоов. Учир нь ерөнхийлөгчийн өвөө Белорусийн Януки сууринаас Донбасст ирсэн ба тэнд Януковичийнхан өнөөг хүртэл амьдардарч байна. Бүгд л үнэн алдартны шашинтнууд гэнэ. Янукович тэнд очиж тэдэнд мөнгөөр тусалж байсан түүхтэй. Харин одоо түүний удмын салаа мөчир улам ч их сагсгар болжээ.
Ш.САМБУУ