Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Хоёрдугаар сарын 9

Тэмдэглэлт өдөр

Шүдний эмч нарын олон улсын өдөр
 
Хувилгаан Аполлониа (Фото: Zvonimir Atletic, Shutterstock)
Энэ өдөр Шүдний эмч нарын олон улсын баярыг тэмдэглэх нь аажмаао улам ихээр дэлгэрч байна. Хувилгаан Аполлонийн (St. Apollonia) өдрөөр шүдний эмч нарын баярыг тэмдэглэх шалтгаан байгаа. Аполониа нь Христийн итгэлтэй болсон Александрийн нэртэй түшмэлийн охин ба христийн шашины эсрэг талынхны хэлснээр эзэн хааныхаа бурхны гаралд итгэдэг орчиндоо тааруухан жишээ үзүүлдэг байсан гэнэ. Аполлонийг христийн шүтлэгээс нь татгалзуулахын тулд ихээхэн тамлан зовоосон бөгөөд тэрээр үхлийн өмнө ч итгэлээсээ татгалзсангүй. Олны шаардлагыг биелүүлэхийн тулд тэр хүлээсээ тайлахыг гуйгаад дараа нь түүдэг галд өөрөө үсрэн орж итгэлдээ үнэнчээ үзүүлсэн  гэдэг. Энэ хэрэг явдал 249 оны хоёрдугаар сарын 9-нд болжээ. Аполлониагийн христийн гавьяа нь түүний үеийнхэн ба залгамжлагч нарт нь хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд түүний нэрийг дуудахад шүдний өвчин зайлдаг гэсэн домогтой. Түүнийг 300 онд хувиалгаанаар зарласан байлаа.

Эртний шүдний эмч нар шүд өрөмдөх анхны машинтай төстэй зүйлийг есөн мянган жилийн өмнөөс ашиглаж ирсэн гэх нээлтийг АНУ, Францын эрдэмтэд хийсэн юм. Пакистаны Белужистан мужаас олдсон 7-5,5 мянган жилийн өмнө амьдарч байсан хүмүүсийн үлдэгдэлд судалгаа шинжилгээ хийсэн тэд зарим шүд нь 1-3 мм-ийн диаметртай, 3,5 мм-ийн гүн  өрөмдлөгөтэй байсныг байсныг олж тогтоосон байв. Зарим тохиолдолд өрөмдлөг нь язгуур шүдний дотор талд хийгдсэн байв.

Үйл явдал

Реюньон аралд европчууд хөл тавьжээ
 
Реюньон.Галт уул Питон-де-ла-Фурнез (Piton de la Fournaise)

1507 он: Арабын далайчид энэ арлын тухай XI зуунаас мэдэж басан бөгөөд түүнийг Дина Магрибим гэж нэрлэж байсан нь “Баруун арал” гэсэн утгатай. Баруун гэж нэрлэсэн нь тэд Маврикий ба Родригес арлуудыг мэддэг байснаас л тэр. Эдгээр арлууд нь Маскарены ольтриг гэсэн бүлгийг бүрдүүлдэг.

Португалийн газрын зурагт арал 1502 онд Dina Morgabim гэж тэмдэглэгдсэн нь араб нэрний гажуудсан дуудлаас гаралтай аж. Хамгийн анх европчуудаас  португалийн ахмад Дьогу Фернандиш Перейра уг аралд хөл тавиад түүнийг хувилгаан Аполлониагийн нэрээр Санта-Аполониа гэж нэрлэсэн байлаа. 

Бурбон арлын анхны зураг. 1645 он. Реюньоны захиргааны архив

Франц арлыг 1649 онд өөрийн колониар зарласан ба түүнийг Бурбон гэж нэрлэсэн байв. Хувьсгалаар арлын нэрийг Реюньон нэртэй болгожээ. Нэр нь түүнээс хойш хэд хэд өөрчлөгдсөний эцэст 1848 оны хувьсгалаар нэг мөр шийдэгдэж Реюньон болсон байна.

Тайчих урлаг бий болов
 
1893 он:  Энэ өдөр Парисийн Мулен Руж кабаред үзэсгэлэнт бүсгүй Мона бүх хувцсаа тайчёин нүцгэлжээ. Олны өмнө биеэ авч явж чадаагүй гэж түүнийг 100 франкаар торгосон нь Парист самуун дэгдээхэд хүргэж байлаа. Ингэж тайчих урлаг буюу стриптиз мэндэлжээ. Үүнээс хагас зууны өмнө төрсөн “канкан” бүжиг нэг ёсны стриптизийн удиртгал болсон байв. Тэднийг ёс суртахуунгүй гэж хэдэн арван жилийн турш тооцож бүжигчид ба бие үнэлэгч нарыг зэрэгцүүлэн тавьсан байв. Америкт эхлээд стриптизийг “бурлеск” гэж нэрлэдэг байлаа. Одоо энэ эротик бүжиг олоны соёлын салшгүй хэсэг болсон бөгөөд түүнийг гол төлөв шөнийн клубуудад үзүүлдэг.

Волейбол төрсөн нь
 
1895 он: АНУ-ын Массачусетс мужийн Холиок хотын спорт зааланд Залуу христианчуудын эвсэл YMCA ба түүний спортын багш удирдагч Уильям Морган (1870–1942) багийн шинэ тоглоомыг зохиожээ. Тэрээр сагс, бейсбол, гандбол зэрэг тоглоомыг холин агаарын тенниснээс торыг нь авч 196 см-ийн өндөрт бэхлээд тоглоомоо бий болгов. Эхэндээ хэдэн хүн ч хамаагүй оролцдог байсан ба «mintonette» гэж нэрлэсэн байлаа.

Бөмбөгийг гараар цохин сетка давуулах ёстой байснаас профессор Альфред Хальстед түүнийг «волейбол» гэж нэрлэхээр болсон нь «volley ball»,«at the volley», «ball» гэсэн үгнүүдээс бүрэлджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж