ОДАШТ-ий тасалбар ямар үнэтэй вэ?

Хуучирсан мэдээ: 2010.10.03-нд нийтлэгдсэн

ОДАШТ-ий тасалбар ямар үнэтэй вэ?


Дэлхийн оюутны аварга шалгаруулах боксын тэмцээн нөгөөдөр эхлэх гэж байгаатай холбоотойгоор тэмцээний тасалбар сонирхох хүмүүс их байна. Та бүхэнд тэмцээний тасалбартай холбоотой мэдээлэл хүргэе.

Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтууд нөгөөдөр буюу мягмар гаригаас эхлэн Спортын төв ордонд өдөр бүр 15.00 цагаас үргэлжлэх бөгөөд нээлтийн ажиллагаа аравдугаар сарын 5 буюу нөгөөдөр 18 цагаас болох юм. Тэмцээний тасалбарыг тухайн өдрийн өглөөний 09.00 цагаас эхлэн СТОрдоны билетийн кассаар зарж борлуулна.  Нээлт болон урьдчилсан тоглолтын 10 сарын 5-8-ны өдрийн билет 5.000 төгрөг бол 10 сарын 9-ний өдрийн хагас шигшээ тоглолт 10.000 төгрөг, 10 сарын 10-ны өдрийн алтан медалийн төлөө шигшээ тоглолтын тасалбар 20.000 төгрөгийн үнэтэй байх ажээ. Хагас шигшээ, шигшээ тоглолтууд 13.00 цагаас эхлэх юм. Түүнчлэн Гүйцэтгэх хорооноос албан байгууллагын захиалгаар билетийг урьдчилан зарж борлуулахаар төлөвлөсөн байна. Захиалгыг зөвхөн МОСХ-ны 324050 факсаар бичгээр авч,  төлбөр хийгдсэний дараа билет олгох ажээ. Лавлах зүйлсээ 96603079 утсаар  тодруулна уу. Тэмцээний билет болгоныг хөгжөөн дэмжигчийн цохидог тэмцээний бэлэгдэл бүхий бөмбөлөг бэлэг болон дагалдан очих юм.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж