Адам Кусиор боксын төлөөлөгчөөр ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.10.03-нд нийтлэгдсэн

Адам Кусиор боксын төлөөлөгчөөр ажиллана

Монголд анх удаа зохион байгуулж буй боксын оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд хоёрхон хоногийн хугацаа үлдлээ. Нөгөөдөр нээлтээ хийх тэмцээнд оролцохоор гадны тамирчид ирсээр байна. Энэ удаагийн тэмцээнд Олон улсын сонирхогчдын боксын холбооны техникийн төлөөлөгчөөр Польшийн иргэн, ОУСБХ-ны дасгалжуулагчдын комиссын дарга Адам Кусиор хүрэлцэн ирж байгаа юм. Түүнийг БНСУ-ын  иргэн Жай Куны оронд ОУСБХолбооноос томилжээ. Адам Кусиор Бээжингийн олимпийн их наадамд техникийн төлөөлөгчөөр оролцож байсан бөгөөд Польшийн боксын холбооний ерөнхийлөгчийн сонгуультай хүн юм.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж