“Ерөнхийлөгчийг жадалдаг жишигтэй боллоо” гэв

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

“Ерөнхийлөгчийг жадалдаг жишигтэй боллоо” гэв

Э.Бат-Үүл гишүүн өчигдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан дээр ингэж ууртай хэллээ. Учир нь Ерөнхийлөгчийн Тамгын газраас УИХ-д өргөн барьсан Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай, Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр “Популизм хийж, утаагаар шоудлаа. Энэ хууль хэрэгжих ямар ч боломжгүй” гэх гишүүд байлаа. Н.Ганбямба, Ц.Шинэбаяр нар ингэж хэлээд хуулийн төслийг буцаах санал гаргасан юм. Хариуд нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга “Нийслэлийг утаанаас аль болох хурдан гаргах санал шүү дээ. Та өөрөө популизм хийгч” гэж Н.Ганбямба гишүүнд хэлэв. Үүнд эрхэм гишүүн “Орж ирчихээд эрхэм гишүүнд нэр хоч өгөх эрх чамд байхгүй шүү” гэж хуралдаан дуустал гараа зангаж үглэлээ.

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж