Android 2.4 үйлдлийн систем удахгүй гарна

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Android 2.4 үйлдлийн систем удахгүй гарна

Google компани Android 2.3 үйлдлийн системийн дараагийн загвар болох Gingerbread-ээр нэрлэсэн Android 2.4 үйлдлийн системийг боловсруулж байгаа тухай интернэт эх сурвалжууд мэдээлж байна.

Google-ийн Android 2.4 үйлдлийн систем ирэх дөрөвдүгээр сараас хэрэглэгчдэд хүрч эхлэх ажээ. Нэг цөмтэй зөөврийн хэрэгслүүдийг хоёр цөмтэй хэрэгсэлд зориулсан Honeycomb нэмэлтүүд дээр ажиллах боломжтой болгохын тулд Google энэ удаагийн үйлдлийн системийн шинэчлэлийг хийсэн байна. Viewsonic өнгөрсөн оны зургадугаар сард ViewPad 4-т Android 2.2 үйлдлийн системийг суулгана гэж мэдээлж байсан бол харин одоо Android 2.4 Gingerbread-ийг ViewPad 4-т суулгахаар болсон тухайгаа албан ёсоор мэдэгджээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж