Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

Интернэт ба хүүхэд

Интернэт
болон мэдээллийн технологийн давуу талаас болоод дэлхий хүртэл хавтгай
болж байна гэж ирээд л шуугих болж. Хэрэв та  хүүхэдтэй бол доорх
зүйлсийг заавал мэдэх хэрэгтэй.  Яагаад гэвэл интернэт нь бүгдэд
нээлттэй болсон учраас хүүхдийн  цав цагаан цаас шиг  сэтгэхүйд  юу ч
санал болгож мэднэ шүү дээ. Иймээс таны хүүхэд гэртээ, сургууль дээрээ
интернэт хэрэглэдэг бол та дараах  зүйлсийг  анхаар.

1.Юуны түрүүнд хүүхдийнхээ интернэт хэрэглэх эрхийг шууд хасч хэрхэвч
болохгүй. Хүүхэд хориглосон  ч  яаж ийгээд л интернэт ашиглах бєгєєд бүр
муугаар бодлоо гэхэд таныг үзэн ядаж магадгүй шүү.

2.Хяналт тавьдаг програмуудыг боломжоороо хэрэглэ. Жишээ нь Спикер
Группийн бүтээсэн Bossblock програм нь тухайн компьютерийг ашиглах
хугацаанд 10 минут тутамд дэлгэцийн зургийг авч хадгалдаг тул таны
хүүхэд тэр болгон аймшгийн сайтуудаар тэнээд байж чадахгүй. Гэхдээ ямар ч
сайн хяналтын програм байлаа гэсэн 100% итгэх арга байхгүй. Харин
ажилладаггүй ч хамаагүй ийм програм тавьсан шүү гэхэд л байгууллагын
ажилтнуудын хэтэрхий замбараагүй байдал шууд алга болж байсан туршлага
бий. Тэгэхээр хүүхдэд  сайнаар нєлєєлєх нь тодорхой.

3.Орчин үеийн техник технологийн талаар та єєрєє сайн мэдлэгтэй,
мэдээлэлтэй бол. Тэгэхгүй бол хүүхдэдээ мад тавиулах болно. Тэр тусмаа
интернэтийн тухай сайн мэдэж авах нь зайлшгүй. Үүний  тулд та єєрєє
боломжийн хирээр интернэт ашигла. Хэрвээ та интернэтийн талаар
хангалттай  мэдлэгтэй бол хүүхдэд сайн муу талыг нь  хэлж єгвєл тун
сайн.

4.Гэрийн болон хүүхдийн компьютерийг  харж, хянаж байх  газар
байрлуулбал сайн. Хэрвээ хүүхэд єрєєндєє компьютерийнхаа ард хаалга руу
харан суудаг бол түүний дэлгэцэн дээр юу байгааг ёстой чєтгєр л мэдэх
байх. Таныг очиж харах гэсээр байтал тэр бүхнийг зохицуулчихдаг болно.

5.Танайх гэртээ компьютергүй ч гэсэн хүүхдийн чинь найз нь гэртээ
компьютертэй л байж таараа. Тэгэхээр боломжтой бол хүүхдийнхээ найзын
эцэг эхтэй нь зєвлєлдвєл зүгээр.

6.Блог гэх мэтээс авахуулаад л хэн дуртай нь уншиж,  мэдээллээ үлдээх
хэрэгсэл түгээмэл болчихсон. Гэвч хувийн амьдралынхаа талаар хамаагүй
бичиж болохгүй. Тэр тусмаа хүүхдүүд. Юу бичиж болох, юу болохгүй талаар
сайн зєвлєж, ярилцах хэрэгтэй.

7.Элдэв тєрлийн сэтгэгдэл, блог, уруу татсан мэйл, мессэж зэргийг үл
ойшоох, үл хэрэгсэх, алгасах сэтгэхүйг суулгаж єгвєл хамгийн сайн. Энэ
бол хэрэгжүүлэхэд хамгийн хэцүү заалт боловч хэрэгжүүлж чадвал хамгийн
үр дүнтэй заалт юм шүү. Энэ бол зєвхєн интернэт хэрэглээтэй ч холбоотой
биш, бүхэл бүтэн хүмүүжлийн асуудал яригдах болно. Үл ойшоох гэдэг нь
чухал үг юм шүү. Тэрнээс хэт үзэн ядах, эсвэл хэт дурлах зэрэг нь аль
аль нь зохимжгүй. Зүгээр л орхичих хэрэгтэй. Албаны овчарка нохойг
сургахдаа танихгүй хүнийг үл ойшоох гэсэн командыг сургах гэж үйлээ
үздэг юм. Танихгүй хүнээс идэх юм авахгүй, эрхлэхгүй, дагаж явахгүй бас
шууд дайрахгүй, архирахгүй. Зєвхєн єєрийн эзний командаар л үйлдлийг
гүйцэтгэнэ. Бусад үед тайван, энгийн байх ёстой.

8.Хүүхэд тань буруу чиглэлийн агуулга, сайт руу орсон бол танд мэдэгдэж байхыг зєвлєєрэй.

9.Хүүхэд тань нэгэнт буруу нєлєєнд ороод байгаа эсэхийг ажиглаж байх
хэрэгтэй. Єрєєнд нь гэнэт ороход интернэт броузераа унагах, компьютераа
шууд унтраах, дэлгэцээ хаах, нєүтбүүкээ далд хийх, байнга ийш тийшээ
хялам хялам хийж байгаа бол гарцаагүй л ямар нэгэн юм болоод байна. Энэ
чигээр нь орхих, тохирсон арга хэмжээ авах эсэхээ та л мэдэж дээ.

10.Нэгэнт таны болон бусад хүүхдүүд дийлдэхээ болиод "буруу эрхэлсэн
хүүхэд бухын хүзүүнээс хатуу" гэдгийг үзүүлээд байгаа бол эрх баригчид
болон интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компани, эсвэл хүүхдийн хүмүүжлээр
дагнан ажилладаг байгууллагад хандан тусламж үсээрэй.

Компьютер Таймс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж